Бидний үйлчилгээ

Манай орчуулгын үйлчилгээ нь нийгэм эдийн засгийн бүхий л салбар хүрээнд хүрч ажиллахыг зорьдог. Бид англи, япон, орос, франц, солонгос зэрэг манай оронд түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлний баталгаат мэргэжлийн орчуулгын үйлчилгээг үзүүлэхээс гадна түгээмэл бус хэрэглэгддэг гадаад хэлний мэргэшсэн, хариуцлагатай, туршлагатай орчуулагч нартай хамтран ажилладаг. Манай орчуулгын товчоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримтлан ажилладаг. Үүнд:

1 Орчуулгын чанар
Бид орчуулгын чанарыг эрхэмлэн ажиллахын зэрэгцээ орчуулагч бид өөрсдийн орчуулгын дадал, ур чадвараа улам хөгжүүлж үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөрт тавьдаг. Орчуулгын чанар гэдэг бол бидэнд ажлын үр дүн, урам өгдөг бол үйлчлүүлэгчид сэтгэл ханамжийг өгдөг.

2 Үнийн бодлого
Бид орчуулгын үнийн хувьд уян хатан байр суурь баримталдаг. Бичгийн орчуулгын тухайд та хэдий олон хуудас орчуулгын материалтай байна төдий хэмжээгээр хөнгөлөлт эдэлдэг бол аман орчуулгын хувьд ажлын цар хүрээ, цагаасаа хамаарч харилцан тохиролцох боломжтой байдаг.


3 Хариуцлагатай байх, итгэл даах
Бид орчуулгын ажилдаа хариуцлагатай хандаж үйлчлүүлэгчийнхээ итгэл хүлээсэн хамт олон болохыг зорин ажиллаж байна. Хариуцлагатай байх нь бидний нэн тэргүүний зорилт тул орчуулагч нэг бүр хариуцлага, итгэл даах чадварыг чанд ухамсарлан  өөрийн ажилдаа хэвшүүлэн ажилладаг.

4 Мэдээллийн нууцлал
Бид орчуулгын үйл ажиллагаатай холбоотойгоор олж авсан харилцагч болон үйлчлүүлэгчийнхээ мэдээллийн нууцыг чандлан хадгалдаг бөгөөд тухайн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх үүргийг орчуулагч бүр хүлээдэг.


 Захиалга хүлээн авах

"АЙ-ТИ-ЭС" ОРЧУУЛГЫН ТОВЧОО

Хаяг: Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, МХААХҮХ-ны байр, 509 тоот


ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:

Ажлын өдрүүдэд: 8:00~17:00
АМРАЛТ:
Бямба, ням гариг, баярын өдрүүд             

 

ХОЛБОО БАРИХ:
 
 88060106
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 

ХОЛБОГДОХ

 Viber: 
Вэбсайт: www.orchuulga.com
Скайп: Intraser LLC