Бичгийн орчуулгын үйлчилгээ

Бичгийн орчуулга нь манай орчуулгын үйлчилгээний дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд нийгмийн бүхий л салбар хүрээг хамардаг. Бичгийн орчуулгын ажлыг олон жил хийсэн дадал туршлагатай, чанартай орчуулгыг эрхэмлэсэн мэргэжлийн орчуулагчид орчуулдаг бөгөөд бичгийн орчуулга нь орчуулагчаас хэлзүй, найруулга гээд мэргэжлийн ур чадвар шаардахаас гадна тухайн орны соёл, зан заншил, сэтгэлгээний өргөн мэдлэг, орчуулгын ажлын дадал, нягт нямбай байдлыг шаарддаг. Бичгийн орчуулгын үнийн хувьд бид уян хатан байр суурь баримталдаг тул та олон хуудас орчуулгын материалтай гэж санаа зовох зүйлгүй юм. Та бичгийн орчуулгын захиалга өгөхдөө тухайн орчуулгын материалаа MS Word, Excel or PDF форматаар өгөөрөй. Бид таны захиалгыг зөвхөн дээрх форматаар хүлээн авах боломжтой бөгөөд материал орчуулагдсаны дараа таны сонголтоор форматлаж илгээх болно. Хэрэв зурган файл бол JPEG форматаар өгнө үү. Мөн таны материал Power Point формат дээр байгаа бол хөрвүүлэх шаардлагагүй. Гэхдээ Power Point формат дээрх материалыг орчуулахад орчуулж байгаа талдаа цаг хугацааны хувьд, техникийн хувьд бусдаасаа арай илүү цаг зарцуулах гээд байдаг тал бий. Ийм учир бид, орчуулгын үнийн 10 хувьтай тэнцэх нэмэлт төлбөрийг авдаг.   

Манай орчуулгын товчоо нь дараах салбар, хүрээний бичгийн орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:   

Бизнес худалдаа, тээврийн орчуулга                                                                                                                                                    

Бизнес захидал харилцаа, Худалдааны баримт бичиг, тэмдэглэл, бизнес уулзалт, хуралдааны хэлэх үг, протокол, инвойс, гаалийн бараа бүтээгдэхүүний мэдүүлэг, барааны тойм хуудас, савлагааны мэдүүлэг, худалдааны захиалга, гарал үүслийн гэрчилгээ, хяналтын гэрчилгээ, брошур, танилцуулга гэх мэт..       
Хууль зүйн орчуулга Компанийн баримт бичиг, гэрээ, хэлэлцээр, компанийн дүрэм, журам, хууль зүйн текст, өргөдөл, гомдол, хүсэлт, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, лицензийн гэрээ, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, арбитр, хууль зүйн төсөл, хөтөлбөр, хууль зүйн дүгнэлт, төрийн болон төрийн бус байгууллагын албан бичиг, Цагаачлал харьяатын холбогдох бичиг гэх мэт...    
Санхүүгийн орчуулга Татвар санхүүгийн тайлан, тэнцэл, аудиторын дүгнэлт, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, даатгалын баримт бичиг, эдийн засгийн холбогдох судалгаа, шинжилгээ гэх мэт...
Төсөл тендерийн материалын орчуулга  Төсөл, тендерийн баримт бичиг: Тендерийн урилга, Үйлчилгээний санал, Төслийн маягтууд, ТОР, Шинжээчийн дүгнэлт гэх мэт... 
Байгаль орчны орчуулга Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө, агаарын бохирдол гэх мэт...
Боловсрол, Соёл, ШУ, Технологийн орчуулга Боловсролын судалгаа шинжилгээ, хамтын ажиллагааны хөтөлбөр, соёл урлагийн төсөл гэх мэт... 
Эрчим хүч, дулаан, усан хангамжийн орчуулга Эрчим хүч, дулаан, усан хангамжийн барилга угсралт, худалдан авалт, цэвэрлэх байгууламж, инженерчлэл, тоног төхөөрөмж,  нарны зайн хавтан суурилуулалт гэх мэт... 
Техникийн орчуулга  Автомашин, машин механизмийн танилцуулга, паспорт, аюулгүй ажиллагааны дүрэм, түлш, тос тосолгооны материалын танилцуулга, сурталчилгаа, брошур, дистрибюторын гэрчилгээ, Материалын аюулгүйн лавлах хуудас MSDS, техник үйлчилгээ гэх мэт...  
Хөдөлмөр, нийгэм хамгааллын орчуулга Хүүхэд, гэр бүл хамгааллын төсөл хөтөлбөр, ХАБЭА-н тогтолцоо, стандарт гэх мэт... 
Уул уурхайн орчуулга  Хайгуулын судалгаа, ашиглалтын тайлан, лабораторийн шинжилгээ-дүгнэлт, архелогийн судалгаа гэх мэт...
Нотариатын орчуулга  Боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, хуулийн этгээдийн УБГ, тодорхойлолт, лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, татварын тодорхойлолт гэх мэт... 
Бусад 

 

Бичгийн орчуулгын үнэ:- Бид үнийн уян хатан байр суурь баримталдаг. Та хэдий олон хуудас орчуулгын материалтай байна төдий хэмжээгээр хямдрал эдэлнэ. Нөгөө талд орчуулгын нарийн төвөгтэй, яаралтай, эсвэл шинэлэг ШУ, технологийн орчуулгын хувьд ердийн орчуулгын үнээс илүү үнээр орчуулагдана.   

Үнийг тооцоолох:- Бичгийн орчуулгын үнэ нь хуудсаар болон үгийн тоогоор хэмжигдэнэ. 

Формат: Та бичгийн орчуулгын захиалга өгөхдөө тухайн орчуулгын материалаа MS Word, Excel, Power point, PDF форматаар өгөөрөй. Бид таны захиалгыг зөвхөн дээрх форматаар хүлээн авах боломжтой бөгөөд материал орчуулагдсаны дараа таны сонголтоор форматлаж илгээх болно. Хэрэв зурган файл бол JPEG форматаар өгнө үү. 

Орчуулга хүлээн авах: -Таны орчуулгыг энэ и-мэйл хаягаар хүлээн авна: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.;  

"АЙ-ТИ-ЭС" ОРЧУУЛГЫН ТОВЧОО

Хаяг: Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, МХААХҮХ-ны байр, 509 тоот


ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:

Ажлын өдрүүдэд: 8:00~17:00
АМРАЛТ:
Бямба, ням гариг, баярын өдрүүд             

 

ХОЛБОО БАРИХ:
 
 88060106
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 

ХОЛБОГДОХ

 Viber: 
Вэбсайт: www.orchuulga.com
Скайп: Intraser LLC